ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН САЛБАРЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАХ ШААРДЛАГАТАЙ

Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан “Хүүхдийн зуслан 100 жил–Ирээдүйн хөгжлийн эхлэл” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр  боллоо.

Түүхт ойг тохиолдуулан Засгийн газраас “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 299 дүгээр тогтоолыг баталж, зуслангийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хөгжлийн үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох бодлогын зорилтуудыг тодорхойлсон байдаг.

Улсын хэмжээнд хүүхдийн зуслангийн зориулалттай 72 байгууламж бүртгэлтэй байгаагаас 2026 онд 55 зуслан үйл ажиллагаа явуулж, 56 мянга орчим хүүхдийг хамруулжээ. Энэ нь хүүхдийн хөгжлийг дэмжих, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх орчныг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зуслангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах шаардлага байгааг харуулж байна.

Цаашид хүүхдийн зусланг жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулах боломжтой, шинжлэх ухаан, технологи, инновац, урлаг, спорт, байгаль орчны боловсролыг хослуулан олгодог хүүхдийн хөгжлийн цогц орчин болгон хөгжүүлэхийг зорьж байна.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.