УЛС ОРНУУД ОРЧИН ҮЕИЙН БИОТЕХНОЛОГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦООГ САЙЖРУУЛАХААР ТОГТОВ

Орчин үеийн биотехнологийн хөгжил, дэвшилтэй холбоотой үндэсний хууль тогтоомж, дүрэм журам, удирдамжтай холбоотой чухал шийдвэр баталлаа. Армени улсын Ереван хотноо болж буй Биоаюулгүй байдлын тухай Картагены протоколын Талуудын 12 дугаар хуралдаанаар орчин үеийн биотехнологийн хөгжлийн шинэ эрин үетэй холбоотойгоор  үндэсний хууль тогтоомж, дүрэм журам, удирдамжийн мэдээлэл солилцоог өргөжүүлэх шийдвэрийг 2026 оны 10 дугаар сарын 23-нд батлав.

Шийдвэрт биотехнологи хурдацтай хөгжиж, улс орнууд холбогдох зохицуулалтаа боловсруулж, шинэчилж байгааг тэмдэглэсэн боловч энэ талаарх мэдээллээ цөөн улс ирүүлсэн тул Протоколын талууд болон бусад улсын Засгийн газрыг нэмэлт, шинэчилсэн болон шинээр бий болсон мэдээллээ Биоаюулгүй байдлын зуучлагч механизмаар (Biosafety Clearing-House, BCH) дамжуулан хуваалцахыг уриалжээ.

Монгол Улсын төлөөлөгч Биоаюулгүй байдлын үндэсний зохицуулагч, Биологийн ухааны доктор С.Баярхүү тус хуралд оролцож байна.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.