АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ ДАРГААР Б.БАТТҮШИГ ТОМИЛОГДЛОО

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан шинэ томилгоо хийгдлээ. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны даргаар Б.Баттүшигийг томилж, өчигдөр /2026.10.22/ ажлаа хүлээн авав.

Ажлын албаны даргаар ажиллаж байсан С.Даваасүрэн тамга тэмдгээ гардуулан өгч, ажлын амжилт хүсэв. Тэрбээр Үндэсний хороо татварын нэг хувийн хөнгөлөлтөөр халаалтын зуухуудыг хийн түлшинд шилжүүлэх ажлыг эхлүүлснээс гадна гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлэх шийдвэрийг гарган хэрэгжүүлсэн. Мөн автомашины угаарын хийг бууруулах тодорхой ажлуудыг хэрэгжүүлснээр өнгөрсөн онд Улаанбаатар хотын агаарын бохирдол 30 орчим хувиар буурсныг танилцуулж, илүү үр дүн гаргахыг хүслээ.

Ажлын албаны дарга Б.Баттүшиг нийслэл хот төдийгүй Монгол Улсын хэмжээний тулгамдсан асуудлын цэгт ажил хариуцан авч байна. Жилээс жилд үр дүн гаргахын төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.