ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хуралдаан боллоо. Хурлаар хөдөлмөрийн тухай хуулийн 28.1, 28.5-д заасны дагуу  “Жагсаалт батлах тухай”, “Хүн амд үзүүлэх наад захын үйлчилгээний хэмжээ” батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг танилцуулж, хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцжээ. 

Мөн Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны саналаар “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө (2026-2031 он)-ний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан байна. 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хэлэлцэж байна. Ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтжээ. 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.