НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас тунхаглан тэмдэглэдэг энэхүү өдөр нь дэлхий дахинд энх тайван, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оруулсан үнэт хувь нэмрийг хүндэтгэн тэмдэглэдэг онцгой баяр билээ.
Дипломат алба бол улс хоорондын харилцан ойлголцлын гүүрийг ур ухаанаар цогцлоон бэхжүүлдэг эрхэм үйл хэрэг бөгөөд энэхүү зам мөрийг сонгон зүтгэж ирсэн үе үеийн эмэгтэй дипломатууд саад бэрхшээлийг даван туулж, хүйсийн хэвшмэл ойлголтыг эвдэн, олон улсын харилцаанд эмэгтэйчүүдийн манлайлал ямар үнэ цэнтэй болохыг харуулсаар ирсэн түүхтэй.
Өнөөдөр Монгол Улсын дипломат албанд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал улам бүр өргөжин бэхжиж, чадварлаг бүсгүйчүүд маань дэлхийн олон улс оронд эх орноо нэр төртэй төлөөлөн, үндэсний эрх ашиг, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө үнэтэй хувь нэмрээ оруулж байна.
Та бүхний мэргэжлийн ур чадвар, үнэнч зүтгэл, ухаалаг манлайлал нь дипломат албаны хөгжил дэвшлийн чухал тулгууруудын нэг билээ.
Энэ өдрийг тохиолдуулан дипломат үйл хэрэгт хүчин зүтгэж буй нийт эмэгтэйчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн арвин амжилтыг хүсэн ерөөе.
Дипломат эмэгтэйчүүдийн олон улсын өдрийн мэнд хүргэе!