Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон Монголын хөдөлмөрийн их сургууль хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Анхдагч хууль 2008 онд батлагдсанаар салбартаа том ахиц гарсан ч өнгөрсөн 18 жилийн хугацаанд манай улсын нийгэм, эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд асар их өөрчлөлт гарлаа. Иймд бид өнгөрсөн хугацааны ололт амжилтаа бататгаж, олон улсын сайн туршлагад нийцүүлэн эрх зүйн орчноо шинэчлэх зүй ёсны шаардлага тулгараад байна.
Хэлэлцүүлэгт оролцсон ХАБ-ын мэргэжилтнүүд практик дээр тулгардаг асуудлуудаа ил тод хэлж, хуулийн хэрэгжилтийг хангах механизм, даатгалын урамшууллын тогтолцоо, эрсдэлийн үнэлгээг сайжруулах чиглэлээр маш бүтээлч, бодитой саналуудыг гарган асуулт, хариултын хэсэгт оролцлоо.
