Санхүүгийн болон татварын мэдээллийн системүүд Танилт нэвтрэлтийн ДАН системээр нэвтрэх боломжтой боллоо.
Энэхүү ажил нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/29 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд төрөөс хүн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх үед хэрэглэгчийг таних, нэвтрэлтийн боломжийг сайжруулах зорилготой юм.