Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг улс орон даяар эрчимжүүлэх зорилгын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян–2026” арга хэмжээг Нийслэлийн төвийн 6 дүүрэгт энэ оны 4-р сарын турш амжилттай зохион байгуулжээ.
Аяны хүрээнд дүүрэг бүрийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад чиглэсэн үнэ төлбөргүй сургалт, зөвлөгөө, үйлчилгээ зохион байгуулсан байна.
Улаанбаатар хотод зохион байгуулсан аяны арга хэмжээнд 1444 аж ахуйн нэгж, байгууллагын 148000 ажилтан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлж, шууд болон шууд бус нөлөөллийн арга хэмжээнд хамрагдсан нь бодит үр дүн болсон байна.
