“ЗӨВ ГЭР БҮЛ-ЗӨВ ХҮҮХЭД-ЗӨВ НИЙГЭМ” УРИАН ДОР “АЛДАРТ ЭХ – 2026” СПОРТЫН VIII НААДАМ БОЛНО

“Зөв гэр бүл-Зөв хүүхэд-Зөв нийгэм” уриан дор эмэгтэйчүүдэд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх Олимпизмыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Алдарт Эх-2026" Спортын VIII наадам 2026 оны 4-р сарын 11-12 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Спортын VII наадмын шилжин явах цомын эзэн “ЯРГУЙ” багийн нэрэмжит тус спортын наадамд шатар, дартс, теннис, сагсан бөмбөг, волейбол гэсэн спортын үндсэн 5 төрөлд нийт 18 багийн 500 гаруй тоглогч тамирчид оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

Тус спортын наадамд “Шонхорууд", "Арга Билэг", "Марта", "Цоглог", "Яргуй", "June Angels“, “Долоон Бурхан", "Нархан", "Diamonds”, "ГооДаль", "Ягаан цэцэгс", "Super Stars”, “Багануур", "Налайх", “Дархан", “Бор-Өндөр”, “Арвайн гэгээ” “Нарны эх” гэсэн 18 баг тамирчид оролцож байна.

Энэ жилийн хувьд аймаг сумдаа төлөөлөн  Хэнтий, Өвөрхангай, Баянхонгор аймгийн багууд оролцож энэхүү спортын наадам орон даяар хүрээгээ тэлж өргөжиж байгаа нь гол онцлог болж байна.

"Алдарт Эх-2026" Спортын VIII наадмын ерөнхий шүүгчээр “Залуус” клубыг үүсгэн байгуулагч, Монголын волейболын холбооны улсын шүүгч Т.Мягмарсүрэн ажиллаж байгаа бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар "Алунгоо Эх" ТББ, "Алдарт эх" цахим нэгдэл, ерөнхий ивээн тэтгэгчээр Монголын Олимпын хороо тус тус ажиллаж байна.

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.