Туул голын ай савыг цэвэрлэх ажлын хүрээнд 176.5 тонн хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөөд байна. Тодруулбал, өчигдөр буюу дөрөвдүгээр 2-ны өдрөөс эхлэн Баянзүрхийн товчооноос Сонсголонгийн гүүр хүртэл 21.4 км, Туул голын ай сав дахь 1350 га талбайг хамарсан цэвэрлэгээг хийж байгаа юм.
Энэ хугацаанд бүх нийтийн цэвэрлэгээнд 10476 аж ахуйн нэгж хамрагджээ. Хаврын бүх нийтийн цэвэрлэгээ үйлчилгээг төвийн зургаан дүүргийн тохижилт үйлчилгээний 46 байгууллагын 720 зам талбайн үйлчлэгч, 88 иргэдийн бүлгийн ажилтан 67 хог тээврийн машин, 12 тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр зохион байгуулжээ.