2026 ОНД 82.6 МЯНГАН АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ЭРЭЛТ ҮҮСНЭ

Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн “2025 онд хийсэн хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, шинжилгээ"-ний тайлан буюу 4 төрлийн судалгааны үр дүнг танилцууллаа. Үүнд:  “Хөдөлмөрийн зах зээлийн барометрийн судалгаа”, “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”,“Цалин хөлсний бүтцийн судалгаа”, “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх нөрцөл байдлын судалгаа”-ны үр дүнг танилцуулжээ.

2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүсэх ба 5-н ажлын байр тутмын дөрөв  нь 2026 оны оны эхний хагас жилд мөн нийт ажлын байрны дөрөв нь Улаанбаатар хотод эрэлттэй байна.

Өнгөрсөн 2025 онд аж ахуйн нэгж байгууллагуудад нийт 40.2 мянган ажиллах хүчний хомсдол бий болж, энэ нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклын засвар үйлчилгээ, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбаруудад тохиолдож, нийт хомсдолд хамгийн их хувийг эзэлж байна.

2023-2024 оны төгсөгчдийн 81.5 хувь нь хөдөлмөр эрхэлж, 4.3 хувь нь ажилгүй, 16.6 хувь нь ажиллах хүчнээс гадуур буюу эдийн засгийн идэвхгүй байна.

2025 оны үр дүнгээр нийт цалин 2023 оны дүнгээс 39.2 хувиар, үндсэн цалин 41.4 хувиар нэмэгдсэн үр дүн гарсан ба ажиллагчдын цалин хөлсийг нэмэгдүүлсэн ААНБ-ын 78.7 хувь нь Засгийн газрын тогтоол, шийдвэрээр ажиллагчдын цалин хөлсийг 16.0 хувиар, 19.3 хувь нь ажил олгогчийн шийдвэрээр 19.0 хувиар, 2.0 хувь нь хамтын гэрээ хэлэлцээрийн үр дүнд 17.1 хувиар нь тус тус нэмсэн байна.

Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.