АРДЧИЛСАН НАМЫН ДЭРГЭДЭХ "ГЭРЭГЭ" БОДЛОГЫН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН /THINK TANK/ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ЗАР

Байгууллагын тухай

Гэрэгэ Бодлогын Хүрээлэн нь Ардчилсан намын дэргэх бодлогын судалгааны байгууллага бөгөөд ардчилсан засаглал, эдийн засгийн эрх чөлөөг бэхжүүлэхийн төлөө нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад хараат бус, мэргэжлийн судалгаа хийх, намын гишүүд болон иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих чиг үүрэг бүхий төрийн бус байгууллага юм.

Мэргэжлийн, хараат бусаар өндөр чанартай, нотолгоонд суурилсан судалгааны ажил хийж, бодлогын зөвлөмжөөрөө дамжуулан олон нийтийн хэлэлцүүлэг, урт хугацааны бодлого боловсруулахад хувь нэмрээ оруулах зорилготой.

Гүйцэтгэх захирлын ажлын байрны тухай товч танилцуулга

Гүйцэтгэх захирал нь Гэрэгэ бодлогын хүрээлэнгийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж, захиргааны удирдлага бөгөөд хүрээлэнгийн үйл ажиллагааг Ардчилсан намын бодлоготой уялдуулан мэргэжлийн, бие даасан үйл ажиллагаа явуулна.

Үүрэг хариуцлага

Хүрээлэнгийн судалгаа, бодлогын зөвлөмжийн нотолгоонд суурилсан, арга зүйн хувьд найдвартай, дүн шинжилгээний шалгуурыг чанд хангасан, мэргэжлийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц байхыг хариуцан ажиллана,

Хүрээлэнгийн стратегийн, үйл ажиллагааны, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх ажлыг чиглүүлнэ,

Хүрээлэнгээс зохион байгуулах олон талт бодлогын хэлэлцүүлэг, дотоодод болон гадаад хамтын ажиллагаанд хүрээлэнг төлөөлнө,

Хүрээлэнгийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хандивын үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд түүнийг холбогдох хууль тогтоомжид болон хандивлагч байгууллагуудын зүй ёсны шаардлагад нийцүүлэх ажлыг хариуцна.

Хүрээлэнгийн үйл ажиллагааны тайланг хариуцан боловсруулж, санхүүгийн мэдээлэл болон хүрээлэнгийн үйл ажиллагаанд тулгарч буй эрсдэлтэй холбоотой мэдээллийг Удирдах зөвлөлд тухай бүрд нь хүргэж ажиллана.

Ажлын байрны шаардлага. Горилогчид дараах шаардлагыг хангасан байна.

1. Төрийн бодлого, эдийн засаг, улс төр судлал, хууль, олон улсын харилцаа болон бусад холбогдох салбарын ахисан түвшний академик (магистр болон түүнээс дээш) зэрэгтэй,

2. Бодлогын судалгаа, төрийн захиргаа, улс төрийн институци, академик ажлын арваас доошгүй жилийн туршлагатай байна. Хоёр болон түүнээс дээш мэргэжлийн туршлагатай бол давуу тал болно.

3. Манлайллын болон бодлогын судалгааны институцид ажилласан туршлагыг харгалзан үзнэ.

Судалгаа, бодлогын шинжилгээ болон стратегийн зөвлөх ажлын (documented record) туршлагатай байна.

4. Улс төрийн нөлөө ба мэргэжлийн хараат бус байдал

Гүйцэтгэх захирал нь Ардчилсан намын бодлогын чиг баримжаа болон цөм зарчмуудыг баримталж, түүнд нийцсэн үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрөх ёстой.

5. Гүйцэтгэх захирал нь албаны үүргээ гүйцэтгэхдээ обьектив аналитик болон нотолгоонд суурилсан үндэслэлтэйгээр асуудалд хандах ёстой.

6. Хүрээлэнгийн бодлогын зөвлөмж нь Ардчилсан нам болон бусад этгээдийн албан ёсны байр суурь, улс төрийн шууд нөлөөнөөс ангид байх ёстой.

Голлох ур чадвар:

Стратегийн шийдвэр гаргах, байгууллагын түвшинд манлайлах чадвар, асуудлыг шинжлэх өндөр ур чадвар,

Харилцааны ур чадвар,мэргэжлийн болон бизнесийн ёс зүйтэй.

Хугацаа, ажлын тайлан. Гүйцэтгэх захирал нь дөрвөн жилийн хугацаатайгаар томилогдох бөгөөд хагас жил тутамд ажлын гүйцэтгэлийн тайлангаа удирдах зөвлөлд хүргэнэ.

Удирдах зөвлөл нь жилийн гүйцэтгэлийн үнэлгээ болон нийцлийг харгалзан дахин дөрвөн жилээр сунгах эсэхийг шийдвэрлэнэ.

Сонгон шалгаруулалт

1. Сонирхож буй горилогчдыг дараах материалыг бүрдүүлэн ирүүлэхийг урьж байна.

2. Сонгон шалгаруулалтад оролцохоо илэрхийлсэн хүсэлт

Дэлгэрэнгүй танилцуулга (curriculum vitae)

3. Улс төрийн намын дэргэдэх бодлогын институтийн хэтийн хөгжлийн талаарх төсөөлөл (1-2 нүүр)

4. Та материалаа info@an.mn хаягаар 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор илгээнэ үү. Зөвхөн хураангуй жагсаалтад багтсан горилогчтой холбогдох болно.

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.