АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛ БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ШЭНЬ МИНЬЖУАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан Ардчилсан намын даргаар сонгогдсонд баяр хүргэж, амжилт хүслээ.

Уулзалтаар хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтайгаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх, орон нутгийн хөгжлийн чиглэлээр хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцов. Элчин сайд Шэнь Миньжуа ирэх жил батлагдах БНХАУ-ын 15-р таван жилийн төлөвлөгөөнд өндөр технологийн салбарын хөгжилд түлхүү анхаарч байгаа талаар дурдаад Монгол Улсын эдийн засгийн салбаруудад шинэ технологи нутагшуулах, инновацыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж нэмэгдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн, хоёр орны улс төрийн намуудын эрх тэгш хамтын ажиллагааг өргөжүүлж, бодлогын түвшинд хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.