УЛСЫН ДЭЭД ШҮҮХ АРДЧИЛСАН НАМЫН ШИНЭ ДАРГААР ОДОНГИЙН ЦОГТГЭРЭЛИЙГ БҮРТГЭЖЭЭ

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болж,  Ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэн, бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул бүртгэхээр шийдвэрлэлээ.

Ингэснээр эрх зүйн хувьд УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй боллоо. О.Цогтгэрэл нь АН-ын ес дэх намын дарга болж, бүртгэгдлээ.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.