"Улаанбаатар" олон улсын кино наадмын шилдэг бүтээлээр "Өмнөдийг зорих замд" кино шалгарлаа

16 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам эхний өдөр Монгол кино үзвэрийн шилдгийн шилдгийг шалгаруулах “Хангарьд” шагнал гардуулах ёслол боллоо. 

Монгол Улсын Hulegu pictures, БНСУ-ын Kortop Media-ийн хамтын бүтээл болох “Өмнөдийг зорих замд” шилдэг киноны шагнал хүртсэн бол шилдэг найруулагчаар С.Баттулга шалгарчээ. Түүнчлэн БНСУ-ын уран бүтээлч Жон Жунг Ү шилдэг туслах дүр, И Ги Жүн шилдэг хөгжмийн найруулгын шагнал хүртлээ. 

Наадмын уламжлал ёсоор "Хангарьд" монгол киноны уралдааны хэсэгт "Шилдэг жүжигчин", "Шилдэг найруулагч", "Шилдэг зохиолч", "Шилдэг дууны найруулагч"-ыг шалгаруулдаг.

Үүнд,

“Улаанбаатар” олон улсын кино наадмыг энэ жил аравдугаар сарын 16-22-ны өдрүүдэд 16 дахь жилдээ зохион байгуулж байна.

Монгол кино үзвэрүүд "Тэнгис", "Өргөө 3", "Cinema Next" кино театруудаар гарах юм. Нийт зургаан өдрийн турш 25 улсын 24 бүтээл үзэгчдийн хүртээл болно. Энэ жилийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлтийн киногоор найруулагч Б. Баатарын “Гажуудал” сонгогдсон.

Харин Монголын сор уран бүтээлчдийг алдаршуулах, тэдэнд хүндэтгэл үзүүлэх, тэдний бүтээлийг орчин үеийн үзэгч, залуучуудад дахин өргөн дэлгэцээр үзэх боломжийг олгодог энэ хэсэгт “Тань руу нүүж явна”, “Сүүдэр” кинонуудыг сонгожээ. 

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.