УИХ-ын Намрын чуулганы нээлт өнөөдөр болно. Энэ талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намрын чуулганы талаар “Бидний хувьд “Гурван төгөлдөршил”-ийн бодлого хэрэгжүүлэхээр стратеги боловсруулж байна. Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчин нь 21 дүгээр зууны философийг агуулсан байх. Хоёрдугаарт, хуулийн цаг хугацааны хоцрогдлыг арилгахаас гадна цаашдаа ч арилгадаг механмзмыг бүрдүүлнэ. Гуравдугаарт, хууль эрх зүйн орчинд байгаа хүнд суртал, авлигал, тэгш бус байдлыг бий болгож байгаа зүйлсийг таслан зогсоох арга хэмжээ авах нь зүйтэй.
Нэг ёсондоо ес дэх удаагийн парламент хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бий болгох замаар хүнд сурталтай, авлигатай, тэгш бус байдлыг бий болгож байгаа учир шалтгаануудтай тэмцэнэ. Тиймээс энэ удаагийн намрын ээлжит чуулган Монгол Улсын түүхэнд чухал үүрэгтэй чуулган болно гэж үзэж байна. “Шинэ үеийн парламент 2.0 “-ийг албан ёсоор эхлүүлж байна” гэж байв.