БНСУ ДАХЬ УЗБЕКИСТАН УЛСЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ АГЕНТЛАГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТ АЖИЛЛАЖЭЭ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир БНСУ-д хийж буй албан айлчлалынхаа хүрээнд БНСУ дахь Узбекстан Улсын Шилжилт хөдөлгөөний агентлагийн төлөөлөгчийн газарт зочилж, харилцан туршлага солилцож, тус төв болон МУ-ын БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

БНСУ-д Монгол Улсын 60,9 мянган иргэн оршин сууж байна. 2004-2026 он хүртэл 22 жилийн хугацаанд Монгол Улсаас БНСУ-д нийт 39 мянга орчим иргэн хөдөлмөр эрхлэж байна.  Тэдний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөдөлмөрийн зохистой нөхцөлөөр хангахад анхаарч, шаардлагатай дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв ажилладаг.

Тус төвтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Узбекистан Улсын шилжилт хөдөлгөөний агентлагийн төлөөлөгчийн газрын сайн туршлагаас судалж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юм. Узбекстан Улсын шилжилт хөдөлгөөний агентлагийн төлөөлөгчийн газар нь иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлт, эрх ашгийг хамгаалах, зөвлөгөө мэдээллээр хангах, хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулан ажилладаг. Солонгос улсад ойрын болон хэтэд бий болох хөдөлмөрийн зах зээлийн судалгааг урьдчилан хийж, бодлогодоо тусгадаг талаараа танилцуулсан юм.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.