Ардчилсан намын Бодлогын ерөнхий зөвлөлийн дэргэдэх Гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогын зөвлөл /2026.06.23/ анхдугаар хуралдаанаа танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан бодлогын зөвлөлийн 2026–2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх бодлогын чиглэл, зорилтуудын талаар мэдээлэл өглөө. Бодлогын ерөнхий зөвлөл нь 17 гишүүнтэй байх бөгөөд бодлогын зөвлөлийн 12 дарга, Улс төрийн зөвлөлийн сонгосон таван төлөөллөөс бүрдэнэ.
Хуралдааны төгсгөлд Гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогын зөвлөлийн ахлагчаар Г.Баярсайханыг сонгов.
Байнгын ажиллагаатай Бодлогын ерөнхий зөвлөлүүд нь Ардчилсан намын бодлого боловсруулах тогтолцооны тулгуур бүтэц бөгөөд салбар бүрийн хүрээнд судалгаа, шинжилгээ хийж, бодлогын шийдэл, хувилбаруудыг боловсруулах үүрэгтэй.