ЭДИЙН ЗАСАГЧ Р.ДАВААДОРЖ: ТӨРИЙН ДЭЭРЭМЧИД ӨДӨР ШӨНӨГҮЙ ЗАСГАА БУЛААЦАЛДАН, ТЭМЦЭЛДЭЖ БАЙХАД БУСАД ОРНЫ ТӨР ЗАСАГ ИНГЭЖ АЖИЛЛАЖ БАЙНА

ЕГИПЕТ дэлгүүр, кафе, ресторан зэрэг олон төрлийн үйлчилгээний газрыг оройн 9 цагаас хойш хаах, төрийн байгууллагад ням гарагт зайнаас ажиллуулах, мөн эрчим хүч их хэрэглэдэг төслүүдийг сааруулах арга хэмжээ авсан.

ТУРКИЙН төв банк лираг хамгаалахын Reuters-ийн мэдээллээр ойролцоогоор 26 тэрбум ам.долларыг алтны нөөцөө ашиглаж хөдөлгөж эхэлсэн.

Мөн ПАКИСТАН төсвийн хэмнэлтийн багц зарласан. Үүнд төрийн болон төрийн өмчит байгууллагуудын зарим ажилтны цалинг 5–30% бууруулах, албаны автомашины шатахууны хуваарийг 50% танах, зарим байгууллагад 4 өдрийн ажлын долоо хоног хэрэглэх, мөн ойролцоогоор 358 сая ам.долларын Austerity Fund байгууллаа.

Харин ОРОС 100 граммаас дээш цэвэршүүлсэн алт гаргахыг хориглосон, мөн 100,000 $ дээш бэлэн мөнгө хилээр гаргахгүй.

ӨМНӨД СОЛОНГОС яаралтай эдийн засгийн штаб/таск форс байгуулж, Ерөнхий сайд нь ахалж эхэлсэн. Мөн зах зээл, шатахуун, нийлүүлэлтийн цочролын эсрэг онцгой эдийн засгийн хариу авах бүтэц юм. Үүнтэй зэрэгцэн 5 их наяд воны бондын буцаан худалдан авалт, шатахууны татварын хөнгөлөлт зэрэг бодит алхмууд зарлагдсан.

ЭНЭТХЭГ Economic Stabilisation Fund байгуулж 573 тэрбум рупи, ойролцоогоор 6.2 тэрбум ам.доллар бүрдүүллээ.

ЯПОН иений ханшийн дарамт, нефтийн үнийн өсөлтийн улмаас валютын зах зээлд интервенц хийх дохио улам чангаруулж, төв банк нь ч инфляцын эрсдэлийг илүү ноцтой авч үзэж байна. Зарим тайланд шатахууны нөөц, үнийн тогтворжуулалтын алхмууд ч дурдагдсан.

АВСТРАЛИ өнөөдөр шатахууны үнийг буулгахын тулд түлшний онцгой албан татварыг түр хугацаанд 50% бууруулж, жижиг тоглогчдын импортын ачааг дэмжих баталгаа гаргаж, нөөцөө суллах зэрэг арга хэмжээ авч эхэлсэн.

ФИЛИППИН үндэсний эрчим хүчний онц байдлын дэглэм зарлаж, шатахуун, хүнс, эм, хөдөө аж ахуйн барааны нийлүүлэлтийг зохицуулах хороог байгуулсан. Үүн дээр нэмээд 20 тэрбум песогийн түлшний аюулгүй байдлын сан идэвхжүүлсэн.

ШИНЭ ЗЕЛАНД шатахууны үнийн цохилтыг зөөлрүүлэхийн тулд бага орлоготой өрхүүдэд долоо хоног бүр NZ$50-ийн шууд дэмжлэг олгохоор болсон. Энэ нь татварын хөнгөлөлт биш, шууд мөнгөн дэмжлэг гэдгээрээ сонирхолтой.

АЗИЙН ХЭД ХЭДЭН УЛС COVID-ИЙН ҮЕИЙН “ХЯМРАЛЫН ГАРЫН АВЛАГА”-АА ДАХИН АШИГЛАЖ ЭХЭЛСЭН ДҮР ЗУРАГ REUTERS-ИЙН ТОЙМД ГАРЧ БАЙНА

Шатахуун, бонд, нөөц, импорт, нийлүүлэлтийн сувгийг төрөөс илүү шууд удирдах хандлага хүчтэй болсон байна.

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.