ХАЛААЛТЫН УЛИРАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ 750 АЙЛ ӨРХИЙГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРТ ШИЛЖҮҮЛНЭ

Нийслэлийн Засаг даргын Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл хөтөлбөрийн зохицуулагч А.Амартүвшин НИТХ-ын ээлжит VIII хуралдаанд 2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцууллаа.

2026-2027 оны халаалтын улиралд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2026 оны 01 дүгээр тогтоолын дагуу халаалтын улиралд 280 мянган тонн хагас коксон түлш худалдан авах юм байна. Мөн 80 мянган тонн түлш нөөцөлж, нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 435 борлуулалтын цэгээр айл өрхүүдэд түлш нийлүүлэх аж.

Агаарын чанарыг сайжруулах нийслэлийн бүсэд хамаарах 100-4,200 кВт хүчин чадалтай зуухыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Нийт 21 хорооны 32 байршлын 69 зуухыг энэхүү төсөлд хамруулж, жилд 20,719 тонн түлшний хэрэглээг өөрчлөхөөр тооцжээ.

Мөн 2026-2027 оны халаалтын улирал эхлэхээс өмнө 750 айл өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх, Азийн Хөгжлийн Банктай хамтран 303 айл өрхийн халаалтыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.