Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир сор 17 талуудын бага хурал “Тал хээрийн төлөвлөгөө” гэсэн ерөнхий малгайн дор зохин байгуулагдана хэмээн өнөөдрийн хэвлэлийн хурлаар онцоллоо.
COP17 талуудын бага хурлын үеэр улс орнуудын 8 санал, санаачилга яригдана. Эдгээрийн гурав нь Монгол Улсын дэвшүүлэх санал, санаачилга байх юм. “Тал хээрийн төлөвлөгөө” гэсэн ерөнхий малгайн дор, бэлчээр, Ус ба газрын нэгдсэн менежмент, Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц гэсэн 3 санаачилгыг дэвшүүлнэ.
Европын хөрөнгө оруулалтын банк ойн салбарт 200 сая евро, Даян дэлхийн байгаль орчны сан техникийн дэмжлэг хэлбэрээр 3.3 сая ам.доллар, Франц улс 1 сая ам.доллар, Азийн хөгжлийн банк 500 мянган ам.долларын санхүүжилт олгохоо баталгаажуулаад байна.
Дэлхийн банк, Катар, Оман, Герман, Солонгос зэрэг улс орнууд хөрөнгө оруулалт хийх чиглэлээр яриа хэлцлээ үргэлжлүүлж байгаа. Зээл хэлбэрээр санхүүжигдэх учраас энэ бүхнийг УИХ-аар хэлэлцэж, авах эсэхийг эцэслэж шийдэх юм. Олон нийтэд хурлын дараа үр дүнг мэдээлнэ. Нийт 292 төслийн хүсэж байгаа санхүүжилт нь 6.5 тэрбум ам.доллар байх юм.
Эдгээр төслүүдээс Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх дөрвөн төсөл нь,
-Хиймэл оюунд суурилсан эрчим хүчний хэмнэлттэй ногоон дата төв
-Цагаан бургастай-Онгийн усан цогцолбор
-Бэлчээрийн сайн төслийг нүүрстөрөгчийн зах зээлд холбох
-Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй гандуу бүс нутгийн Евразийн төв төслүүд байх нь аж.