САЙД Т.АУБАКИР НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ БАГЦ ХУУЛИЙГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХАД САЛБАРЫН ХЭМЖЭЭНД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайд М.Аубакир өнөөдөр Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын тулгамдсан асуудлаар нээлттэй ярилцлага хийлээ.

Уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Д.Шүр тус хэлтсийн үндсэн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон тулгамдаж буй асуудлуудын талаар танилцууллаа. Тухайлбал:  Төрийн албан хаагчдын 10%-ийн цалингийн нэмэгдлийг ТҮ (Төрийн үйлчилгээ) албан хаагчдад олгох боломжгүй байгаа бөгөөд бүрэн орон тоогоор ажиллахад ур чадварын нэмэгдэл олгох цалингийн сан хүрэлцэхгүй байгаа талаар,

2013 оноос хойш тавилга, эд хогшлын шинэчлэлт хийгдээгүй, хангамж дутагдалтай байгаа талаар,

-Нийгмийн ажилтнууд айл өрхүүдэд нөхцөл байдлын үнэлгээ хийх явцдаа гэмтэж бэртэх тохиолдол гарч байгаа тул тэдний аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулахад төсвийн удирдлагаар дэмжиж ажиллах шаардлагатайг онцоллоо.

Уулзалтын үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд М.Аубакир:

-Нийгмийн даатгалын тухай багц хуулийг сурталчлан таниулахад салбарын хэмжээнд анхаарч ажиллах;

"Хүүхдийн төлөө за бол заавал хийе" үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх;

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхдээ гүн гүнзгий орж, гэр бүлийн хүчирхийллийн суурь учир шалтгаантай нь тулж ажиллах талаар үүрэг өглөө.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгаалалын ерөнхий газрын Дотоод аудит, мониторингийн газрын дарга Ц.Үүрцайх аймаг, дүүргийн ЗДТГ-аас томилон ажилладаг нийгмийн ажилтны албан тушаалын тодорхойлолтыг өөрчлөн чиг үүргийн давхардлыг албан ёсоор арилгах саналыг Төрийн албаны зөвлөлд гаргасан нь зүйтэй талаар санал хэллээ.

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.