МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЗУСЛАН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН ТОХИОЖ БАЙНА

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулагдсан Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэж хөгжсөний 100 жилийн ой"-н хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.

Нэгэн зууны турш хүүхэд багачуудын хөгжил, төлөвшил, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн хүүхдийн зуслангийн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид болон хүүхэд багачууддаа Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир ойн баярын мэнд хүргэлээ.

Хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд "Зуслан-100" баярын хурал ,ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдаж, хүүхдийн хөгжилд оруулсан түүхэн хувь нэмэр, бүтээн байгуулалтын ололт амжилтыг монголын зуслангийн удирдлагууд болон хүүхэд багачууд хамтдаа тэмдэглэн өнгөрүүлжээ.

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.