Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дэ Нэйчэ Консерванси (TNC) байгууллага болон Монголын Байгалын Өв Сантай хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд “ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДАА ТАНИН МЭДЬЕ” зорилготой компанит ажлыг эхлүүлжээ.
Олон нийт, иргэдэд Тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-ийг таниулах, аялал жуулчлалын үндсэн цэгүүд болох байгалийн үзэсгэлэнт газруудын талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай аялах соёлыг төлөвшүүлэх зорилготой ажээ.
Тус компанит ажлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ТХГН-ийн хамгаалалтын захиргаад, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ оны 7-р сарын 10-наас 09-р сарын 10-ны хооронд хоёр сарын хугацаатай зохион байгуулагдана.
Энэхүү компанит ажлын хүрээнд зарлагдсан уралдаанд Тусгай хамгаалалттай газар нутгийн онцлогийг харуулсан 1–2 минутын богино хэмжээний видео, өөрийн авсан гэрэл зураг бүхий танин мэдэхүйн мэдээлэл бүхий сошиал постоор оролцох боломжтой юм.
Уралдаанд ирсэн зураг мэдээллийг пэйж дээрх байгууллагуудын пэйж хуудсанд 7 сарын 20-оос хойш постоор тухай бүр нийтэлнэ. Бүтээлийг лайк буюу олон нийтэд хүрсэн нийлбэр тоогоор хамгийн их үзэлтээр шалгаруулах бөгөөд 1-р байр: Iphone 17 (promax) гар утас, 2-р байр: Generator батарей, 3-р байр: Starlink өндөр хурдны интернет, 4-р байр: Car fridge машины хөргөгч, 5-р байр: Аяллын сетээр шагнаж, урамшуулна.
Уралдаанд ирсэн бүтээлийг танин мэдэхүйн агуулга, мэдээллийн үнэ цэнэ, зураг, бичлэгийн чанар, эвлүүлэг, бүтээлч шийдэл болон цахим орчинд хэрхэн хандалт авч, олон нийтэд үзүүлсэн нөлөөлөөгөөр нь шалгаруулах юм байна.
Бүтээлээ дараах цахим шуудангаар илгээрэй.
thenatureconservancymongolia@gmail.com
Ирүүлсэн бүтээлийг The Nature Conservancy in Mongolia пэйж хуудсанд нийтлэгдэнэ.