COP17: АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ТАЛУУДЫН БАГА ХУРЛЫН (COP) ЗАГВАР ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Даян дэлхийн газрын санаачилгын хамтарсан санхүүжилттэй, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Залуучуудын Ко:Лаб Монгол: Монголын залуучуудын ур чадвар, оролцоо, нийгмийн энтрепренершипийг дэмжих нь” төслийн хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд Талуудын бага хурлын (COP) Загвар хуралдааныг зохион байгуулах гэж байна.

Энэхүү загвар хуралдаан нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт болон тогтвортой хөгжлийн асуудлаарх сурагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ илтгэл танилцуулах, мэтгэлцээнд оролцох, хэлэлцээ хийх, шийдвэр боловсруулах ур чадварыг хөгжүүлэх зорилготой юм.

Загвар хуралдаан 2026 оны 8-р сарын 14-ний өдөр зохион байгуулагдана.

Бүртгэл 2026 оны 7-р сарын 17-ноос 24-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд бүртгүүлсэн сурагчдаас 100 сурагчийг сонгон шалгаруулж, загвар хуралдаанд бэлтгэх сургалт зохион байгуулна.

Бүртгэлийн холбоос: https://bit.ly/4ffIxPO

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.