COP17: ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ШИЙДВЭРИЙН ТӨВД ТАВИНА

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц (UNCCD) нь газар, хөгжил, тогтвортой менежментийг уялдуулсан олон улсын гэрээ бөгөөд 2018–2030 оны стратегиараа газрын доройтлыг бууруулах, доройтсон газрыг нөхөн сэргээх, иргэдийн амьжиргааг хамгаалахад чиглэдэг.

Эрүүл хөрс, тогтвортой газар ашиглалт нь хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа, биологийн олон янз байдлыг хамгаалах үндэс юм. Харин эдгээр зорилтыг бодит үр дүнд хүргэхийн тулд орон нутгийн иргэдийн оролцоог шийдвэрийн төвд тавьж, малчид, эмэгтэйчүүд, залуусын мэдлэг, туршлага, дуу хоолойг бодлогод тусгах шаардлагатай.

КОП17 нь газрын доройтолтой тэмцэх дэлхийн амлалтыг орон нутгийн бодит шийдэл, хамтын ажиллагаатай холбох чухал талбар болно.

Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая.

#UNCCDCOP17 #COP17Mongolia #Ulaanbaatar2026 #НэгӨгүүлбэрээрЦуврал

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.