Улс орнууд 2030 он гэхэд нэг тэрбум га доройтсон газрыг нөхөн сэргээх амлалт хүлээсэн ч энэ зорилтыг бодит ажил болгоход санхүүжилт, түншлэл, орон нутгийн оролцоо нэн шаардлагатай байна. Газрын нөхөн сэргээлтэд оруулсан нэг ам.доллар 7–30 ам.долларын эдийн засаг, нийгэм, байгаль орчны өгөөж бий болгох боломжтой бөгөөд газар хамгаалах нь зөвхөн зардал бус, ирээдүйд оруулж буй үр ашигтай хөрөнгө оруулалт юм.
Харин газрын доройтол дэлхийн эдийн засагт жил бүр 878 тэрбум ам.долларын алдагдал учруулж, өнөөгийн хандлага үргэлжилбэл 2050 он гэхэд дөрвөн хүн тутмын гурав нь ган гачиг, усны хомсдолын эрсдэлтэй нүүр тулж болзошгүй байна. UNCCD COP17 нь улс орнуудын амлалтыг бодит үйл ажиллагаа, санхүүжилт, мэдлэг, технологи, хамтын ажиллагаатай холбож, газраа сэргээх дэлхий нийтийн үйл хэргийг эрчимжүүлэх чухал талбар болно.
#UNCCDCOP17 #COP17Mongolia #НэгӨгүүлбэрээрЦуврал
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

