Дэлхийн газрын 40 хүртэлх хувь нь доройтолд өртөж, секунд тутамд дөрвөн хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний эрүүл газар алдагдаж байна. Цөлжилт, газрын доройтол, ган гачгаас үүдэх эдийн засгийн шууд хохирол жил бүр 878 тэрбум ам.долларт хүрч байгаа нь газар бол зөвхөн байгаль орчны бус, хүнсний аюулгүй байдал, эдийн засаг, амьжиргаа, тогтвортой хөгжлийн суурь болохыг харуулж байна.
Дэлхийн экосистемийн тэнцвэрийг хадгалахын тулд 2030 он гэхэд 1.5 тэрбум га газрыг нөхөн сэргээх шаардлагатай. UNCCD COP17 нь газрын доройтлыг сааруулах, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, санхүүжилт, технологи, мэдлэг, олон улсын хамтын ажиллагааг бодит үйл ажиллагаанд нэгтгэх дэлхийн чухал талбар юм.
#UNCCDCOP17 #COP17Mongolia #Ulaanbaatar2026 #НэгӨгүүлбэрээрЦуврал


