СОР17: МОНГОЛ УЛСЫН ГАЗАР НУТГИЙН 76.9 ХУВЬ НЬ ГАЗРЫН ДОРОЙТОЛД ӨРТСӨН НЬ ДЭЛХИЙ НИЙТИЙН АНХААРАЛ ШААРДСАН ТОМООХОН СОРИЛТ

Монгол Улс говь, хээр, ой, өндөр уул зэрэг олон янзын экосистем, 1,564,116 км² өргөн уудам газар нутагтай, олон угсаатны бүлгийн өвөрмөц соёл, уламжлалыг нэгэн дор хадгалсан орон юм. Манай орны нийт газар нутгийн 8.71 хувийг ой эзэлдэг бөгөөд байгалийн энэхүү хязгаарлагдмал нөөц, экосистемийн тэнцвэрийг хамгаалах нь ус, хөрс, биологийн олон янз байдал болон иргэдийн амьжиргаатай салшгүй холбоотой.

Үүний зэрэгцээ Монгол Улсын газар нутгийн 76.9 хувь нь газрын доройтолд өртсөн нь үндэсний хэмжээнд төдийгүй дэлхий нийтийн анхаарал шаардсан томоохон сорилт юм. КОП17-ыг Монгол Улсад зохион байгуулах нь энэхүү бодит нөхцөл байдлыг олон улсын түвшинд таниулахын зэрэгцээ газар нутгаа хамгаалж ирсэн уламжлалт мэдлэг, нүүдлийн соёл, байгальтай зохицон амьдрах туршлага болон нөхөн сэргээлтийн шийдлээ дэлхий нийттэй хуваалцах түүхэн боломж билээ.

#UNCCDCOP17 #COP17Mongolia #Ulaanbaatar2026 #НэгӨгүүлбэрээрЦуврал

  

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.