СОР17: ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ ЗҮҮН ХОЙД АЗИЙН БҮС НУТАГТ АНХ УДАА МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурлын түүхэн замнал:

Анхны Талуудын бага хурал 1997 онд Италийн Ром хотноо зохион байгуулагдсан. Үүнээс хойш дэлхийн улс орнууд цөлжилт, газрын доройтол, ган гачгийн асуудлыг хамтын ажиллагаа, бодлогын шийдлээр хэлэлцэхээр тогтмол чуулсаар ирсэн бөгөөд Талуудын 17 дугаар бага хурал Зүүн Хойд Азийн бүс нутагт анх удаа Монгол Улсад зохион байгуулагдана.

Монгол Улс КОП17-ийг зохион байгуулах эрхийг 2022 онд авч, 2025 онд НҮБ-тай Хүлээн авагч улсын хэлэлцээрийг баталгаажуулсан. КОП17 нь Монгол Улсын санаачилгаар тунхагласан 2026 оны "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилтэй" давхцаж буйгаараа бэлчээрийн экосистем, малчдын амьжиргаа, уламжлалт мэдлэгийг дэлхийн түвшинд онцлох түүхэн ач холбогдолтой.

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.