“Хааны эрэлд-2026” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хүрээнд “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” сургалтыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Сургалтад дөрвөн улсын 20 гаруй цэргийн алба хаагч онолын болон дадлагын сургалтаар энэ сарын 15-ны өдрөөс 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд хамрагдаж байна. Энэхүү сургалт нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1325 дугаар тогтоолын хэрэгжилтийг дэмжих, оролцогчдыг энхийг сахиулах ажиллагааны жендэрийн зөвлөхөөр бэлтгэх зорилготой бөгөөд Монгол Улс, АНУ, Канад Улсын сургагч багш нар удирдан явуулж байгаа юм.



