Шударга тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн үр дүнд:
-Ажилласан жил, тэтгэврийн хэмжээнээс нь хамаарсан 100,000-300,000 төгрөгийн баталгаат тэтгэврийг ахмад настан бүрт шинээр олгоно.
-Нийт 504,000 ахмадын тэтгэвэр дунджаар 215,000 төгрөгөөр нэмэгдэнэ.
-Өмнө, хойно тэтгэвэрт гарсан иргэдийн шударга бус зөрүүг арилгаж, итгэлцүүрт хэрэглэх цалингийн дээд хязгаарыг шинэчлэл хийнэ. 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүү арилна.
-Нэр төдий, үр өгөөжгүй нэрийн дансны тогтолцоог өөрчилж, бодит мөнгөн хуримтлал хийх сонголтыг бий болгоно.
-Даатгуулагчийн тэтгэврийн мөнгөн хуримтлалд төрөөс нэмэлт дэмжлэг үзүүлнэ.
-Илүү олон жил ажиллаж, илүү их шимтгэл төлсөн иргэн илүү өндөр тэтгэвэр авдаг тогтолцоог бүрдүүлнэ.
-Тэтгэвэр тогтоолгох наснаас хойш үргэлжлүүлэн ажиллавал жил тутамд сарын тэтгэврийг 4 хувиар нэмэгдүүлнэ.
-25-аас дээш жил шимтгэл төлсөн иргэдийн нэмэгдлийг жилд 1.5 хувиар бодож байгааг 2 хувь болгож өсгөнө.
-Тэтгэвэр авагч ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.
-Оюутнуудын цагийн ажлыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.
-Сүүлийн 5 жилд бүртгүүлж, үйл ажиллагаагаа явуулж байгаа 1-5 ажилтантай ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг 36 хүртэлх сараар чөлөөлнө.
Энэ бол Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг, хөдөлмөрийг шударгаар үнэлдэг тогтолцоонд шилжих шинэчлэл юм.