ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМАНД 150 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Улсын төсвийн 6.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн Дашбалбар суманд 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгын ажил эхэлж байна. Цэцэрлэгийн шав тавих ёслолд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон нар оролцжээ.

Тус цэцэрлэг 1963 онд үүсэн байгуулагдсан бөгөөд энэ хичээлийн жилд 34 багш, ажилтан 8 бүлэгт 205 хүүхэд суралцсан байна. 1978, 1991 онуудад баригдсан цэцэрлэгийн 2 барилга нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гараад байсан юм.

Он дамжин хэрэгжих цэцэрлэгийн шинэ барилгын ажлыг “Чандмань тал” ХХК гүйцэтгэж байгаа ба нийт 2,083м² талбай бүхий 2 давхар барилга бөгөөд чийрэгжүүлэх танхим, дуу хөгжмийн танхим, мөн бүлэг тус бүрийн хувцас солих өрөө, угаалгын хэсэг, душ болон ариун цэврийн өрөөнүүдийг иж бүрнээр нь төлөвлөсөн байна.

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.