Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн Дэд сайд Владислав Бартошевскиг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Монгол, Польш хоёр улс геологи, хайгуул, эрдэс баялгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй, хамтран ажиллаж ирсэн туршлагатай гэдгийг онцлоод Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа бөгөөд 20 гаруй жилийн турш дорвитой өөрчлөлт хийгээгүй.
Уг хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болох уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах, Эрдэнэт, Оюутолгойгоос бусад уул уурхайн шинэ, томоохон төслүүдийг хөдөлгөж эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж Монгол Улсын нэр хүндийг олон улсад өсгөх чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Талууд 1981 онд байгуулсан “Геологи, хайгуулын ажил гүйцэтгэх, зарим төрлийн эрдсийн түүхий эдийг олборлох, боловсруулах салбарт хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах шаардлагатайг тэмдэглээд хоёр улсын цаашдын хамтын ажиллагааны асуудал болон польшийн тал тус улсын уул уурхайн техник, технологийн компаниуд Монгол Улстай зэсийн салбар болон уул уурхайн технологийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийллээ.