“Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриан дор Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал зохион байгуулагдана. КОП17 бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогчийн зөвлөх Габриел Ламбертаар ахлуулсан баг ажлын хөтөлбөр, сэдэвчилсэн өдрүүдийн үзэл баримтлал, оролцогч талуудын үүрэг, оролцооны талаар уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар сэдэвчилсэн өдрүүдийн агуулга, хэлэлцэх асуудлууд, олон улсын түвшинд зарлан танилцуулах санаачилга, төслүүд, мөн зохион байгуулалтын хүрээнд анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өглөө.