БУЛГАН УУЛЫН ЯНГИРЫН ТОО ТОЛГОЙ 100-Д ХҮРЧЭЭ

Энгэр бэлд нь Архангай аймгийн Цэцэрлэг хот байрладаг Дархан цаазат Булган ууланд “Янгир” төслийг санаачилж, 2023-2025 онд дөрвөн удаагийн нутагшуулалтаар нийт 50 тоо толгой янгир байршуулсан байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд нутагшсан янгирууд өсөж үржин, жил дараалан ихэр төллөж, төл бойжилт сайн байсны үр дүнд өнөөдөр сүргийн тоо толгой 100-д хүрчээ.

Байгаль хамгаалал, зэрлэг ан амьтны нөөцийг сэргээн нутагшуулах энэхүү ажлыг нутгийн иргэн Д.Мөнхбат санаачилжээ.

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.