ЖИЛД 10 САЯ М.КВ ГИПСЭН ХАВТАН ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО

Монголын анхны эко гипсэн хавтангийн үйлдвэрийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа өчигдөр /2026.05.24/ боллоо. 2023 онд Монгол Улсад нийт 8.8 сая м.кв хавтан импортоор орж ирж байсан бол 2025 онд 18.5 сая м.кв болж нэмэгдсэн. Зах зээлийн эрэлт ихсэж байгаа энэ цаг үед  жилдээ 10 сая м.кв гипсэн хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орсон нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын зах зээлийн хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдэж байна. Мөн импортын хараат байдлыг бууруулах, валютын урсгалыг дотооддоо үлдээх, барилгын материалын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангана.

2024 оны 9 дүгээр сард үйлдвэрийн шав тавих ёслол болж байсан бол хоёр жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж ашиглалтад орж байна. Үйлдвэрийн давуу тал нь эрүүл ахуй, экологийн шаардлагыг бүрэн хангасан түүхий эд болох гөлтгөнийг өөрийн ордоосоо авч бүтээгдэхүүндээ ашиглаж байна.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.