ГЭР ХОРООЛЛЫН 180 ГАРУЙ ХУДГИЙГ АВТОМАТЖУУЛСНААР ИРГЭД ЦАГИЙН ХЯЗГААРЛАЛТГҮЙГЭЭР УС АВАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын (МСК) Суурин захирал Тина Юү, Нийгмийн дүн шинжилгээ хариуцсан захирал Шэрон Рожерс нарын тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хоёр байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд:

АНУ-ын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын ус хангамжийг шийдсэн төсөл 5 жилийн хугацаанд (2021-2026) амжилттай хэрэгжиж дуусав. Энэ төслөөр Улаанбаатар хотын усан хангамжийг баталгаатай болгох, усны мега төслийг хэрэгжүүлсэн. Мөн гэр хорооллын 180 гаруй худгийг автоматжуулснаар иргэд цагийн хязгаарлалтгүйгээр ус авах боломж бүрдсэн.

Усны тарифын өсөлт бага орлоготой өрхүүдэд хэрхэн нөлөөлөхийг ҮСХ-той хамтран судалж, судалгааны үр дүнд үндэслэн нийгмийн хамгааллын бодлогыг хамтран боловсрууллаа. Энэ нь Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “халамжийг зорилтот бүлэгт нь хүргэх” бодлоготой бүрэн нийцэж байна. Энэ асуудлыг Нийгмийн халамжийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусган, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.

Уулзалтын үеэр АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хамт олонд талархал илэрхийлж, Нийгмийн хамгааллын салбарт бодлогын шийдлүүдийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Шэрон Рожерс, Цогтсайханы Уянга нарт “Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан” тэмдэг, үнэмлэхийг гардууллаа.

Шэрон Рожерс (АНУ-ын МСК-ын захирал): 2018 оноос хойш 9 жил Монголын Усны Компактыг хөгжүүлэх, санхүүжилтийг батлуулах болон нийгмийн хүртээмжийн бодлогыг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулсан.

Цогтсайханы Уянга (Монголын МСС-ийн ахлах мэргэжилтэн): Усны салбар дахь нийгмийн хүртээмж, бага орлоготой иргэдэд үзүүлэх үр нөлөөг нарийвчлан судалж, реформын ажлуудыг хариуцлагатай зохион байгуулж ирсэн нийгмийн хамгааллын салбарын шилдэг ажилтан юм.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.