Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Ногоон бүс хариуцсан дэд хороо, COP17 Үндэсний хорооны ажлын алба болон “Ногоон эрэл сэтгүүл” хэвлэл мэдээллийн байгууллага 05 дугаар сарын 18-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
Тус санамж бичгийн дагуу “Ногоон эрэл сэтгүүл” нь 2026 оны 08 дугаар сарын 17–28-нд Монгол Улсад зохион байгуулагдах COP17-ын Ногоон бүсэд зориулсан тусгай дугаарыг хэвлэн гаргана. Сэтгүүлийн тусгай дугаар нь Ногоон бүсийн хөтөлбөр, мэндчилгээ, спонсорын мэдээлэл, бүсийн газрын зураг болон зохион байгуулалтын бусад мэдээллийг агуулах юм.
Санамж бичигт Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга, бөгөөд Ногоон бүс хариуцсан дэд хорооны дарга Г.Батзориг, COP17 Үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Гантуяа болон “Ногоон эрэл сэтгүүл” ХМБ-ын ерөнхий эрхлэгч Д.Ариунцэцэг нар гарын үсэг зурав.