СОР17: ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД САЙН ДУРЫН ИДЭВХТНҮҮД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба болон Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Санамж бичигт Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөнхий Нарийн бичгийн дарга Н.Болормаа, Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Гантуяа нар гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Монголын Улаан Загалмай Нийгэмлэг нь Бага хурлын үеэр сайн дурын идэвхтнүүд үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, сургалт зохион байгуулах, логистикийн асуудлыг хариуцах, хүүхэд хамгаалал болон аюулгүй байдлыг ханган ажиллах болно.

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.