ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮНДЭСНИЙ ЗАЛУУ ЭЛЧ ТОДРУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Байгаль орчны салбарын манлайлагч залуу таныг шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2026 оны 4-р сарын 21-ны өдрөөс 2026 оны 5-р сарын 4-ны өдөр хүртэл.

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/TDx9uw73Dx9trKxo6

Тавигдах үндсэн шаардлага:

- Нас: 18–35

- Монгол Улсын иргэн

- Залуучуудын манлайлал, нөлөөллийн туршлагатай

- Байгаль орчин, тогтвортой хөгжил, эсвэл холбогдох чиглэлээр сонирхол/туршлагатай

- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

- Харилцаа, илтгэх, олон талт оролцогчидтой ажиллах чадвартай

Гол үүрэг:

- COP17-ийн хүрээнд залуучуудын төлөөлөл, элч болж ажиллах

- Залуучуудын дуу хоолойг бодлого, хэлэлцүүлэгт хүргэх

- Олон улсын болон үндэсний түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх

- UNCCD Youth Engagement Strategy (YES)-ийг дэмжих

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.