Үе тэнгийн дээрэлхэлт гэдэг зүгээр нэг хүүхдүүдийн хоорондын маргаан биш. энэ бол хүүхдийн сэтгэл зүй, өөртөө итгэх итгэлд гүн шарх үлдээдэг ноцтой асуудал юм гэж УИХ-ын гишүүн С.Одонтуяа цахим хуудсандаа нийтэлсэн байна.
Тэрээр Хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах хүрээнд үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгаан, нөхцөл, илрэлийн хэлбэр, хор уршгийг тодорхойлон үнэлж, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийг ахлан ажиллахаар болсноо мэдэгдсэн бөгөөд олон улсад амжилттай хэрэгжиж буй туршлагаас судалж буйгаа мэдэгджээ.
Монгол Улсын нөхцөл байдалд тохирсон бодитой, хэрэгжихүйц шийдлийг бий болгох нь ажлын хэсгийн гол зорилго байх бөгөөд хүүхэд бүр айдасгүй суралцаж, аюулгүй орчинд аз жаргалтай өсөх эрхтэйг сануулжээ.
Судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 71.9% нь үе дээрэлхэлтийн талаар мэднэ, тодорхой хэмжээний ойлголттой гэж хариулсан байна.
Үе тэнгийн дээрэлхэлтийг дүүргээр авч үзвэл:
Багахангай дүүрэг 35.7%
Хан-Уул дүүрэг 33.1%
Баянзүрх дүүрэг 30.6%
Налайх дүүрэг 25%
Баянгол дүүрэг 22.9%
Сүхбаатар дүүрэг 20.9%
Чингэлтэй дүүрэг 17.2%
Сонгинохайрхан дүүрэг 15.2% эзэлж байна.
Олон улсын амжилттай туршлага
Япон — "Ижмэгийн эсрэг хууль"-иар нуугдмал кейсийг ил болгосон
БНСУ — Сургууль бүрд "Хүчирхийлэл шийдвэрлэх хороо" ажиллуулдаг
Финлянд — KiVa хөтөлбөрөөр дээрэлхэлтийг 17–30% бууруулсан
Норвеги — Olweus хөтөлбөрөөр 20–50% буурсан үзүүлэлттэй
Итали — Сурагчдын өөрсдийн оролцоотой NoTrap! хөтөлбөр
Их Британи — Anti-Bullying Alliance үндэсний бодлого