МОНГОЛ АРДЫН НАМЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ө.ЗОЛБАЯР ОЮУТАН ЗАЛУУСЫН “LEAD THE LEADERS-SDS” ХӨТӨЛБӨРТ ЗОЧНООР ОРОЛЦЖЭЭ

Социал Демократ Монголын Оюутны Холбоо, Улс төрийн манлайллын академи хамтран зохион байгуулж буй “LEAD THE LEADERS-SDS” манлайллын хөтөлбөрт өнөөдрийн /2026.04.26/ зочин илтгэгчээр Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр оролцлоо.

Тэрбээр оюутан байхдаа FM радиогийн хөтлөгчөөр ажиллаж эхэлснээс өнөөдрийг хүртэлх туршлага, зөөлөн ур чадвар буюу "Soft skills"-ийг ажил, амьдралдаа илүүд үздэг тухай, багаар ажиллах, бусдыгаа ойлгох, эерэг зөв хандлагыг түгээхийг залууст онцолж харилцан ярилцсан байна.

Мөн манлайллын эерэг харилцаа хандлагын талаар Социал Демократ Залуучуудын Академийн гүйцэтгэх захирал, үндэсний таван одтой сургагч багш Б.Төмөр-Очир “LEAD THE LEADERS-SDS” манлайллын сургалтыг үргэлжлүүлжээ.

Шинэ мянганы нэгдэл, манлайллыг үндэсний хэмжээнд түгээх, сургагч багш нарыг бэлтгэхээр оюутан, залууст зориулан зохион байгуулж буй дээрх сургалтад Хууль зүйн ухааны доктор Ц.Амарсанаа оролцож ёс зүйн хэм, хэмжээний тухай сургалт орсон байна.

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.