“МОНГОЛ КИНО ӨДРҮҮД 2026” КИНО НААДАМ ПУСАН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЖЭЭ

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар байгуулагдсаны 10 жилийн ой, Монголын соёл, урлагийг сурталчлах ажлын хүрээнд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар, БНСУ-ын Ханнарэ сан, Пусан хотын кино ордон, Монголын Кино Урлагийн Зөвлөлтэй хамтран “Монголын Кино Өдрүүд -2026” кино наадмыг 4-р сарын 16, 17, 18-ны өдрүүдэд гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагджээ. 

“МОНГОЛ КИНО ӨДРҮҮД 2026” кино наадмын хүндэтгэлийн арга хэмжээнд БНСВУ-аас БНСУ-ын Пусан хотод суугаа Ерөнхий Консул Даон Фыонг Лан, БНКУ-аас БНСУ-ын Пусан хотод суугаа Ерөнхий Консул Аслан Аскар, Бүгд Найрамдах Филиппин Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Ерөнхий Консул Лийа Викториа Т.Карадa, АНУ-аас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Дэви Муор, ОХУ-аас БНСУ-ын Пусан хотод суугаа Ерөнхий Консулын газар Дэд консул Тимур Гивиевич Кларджеишвили, БНХАУ-аас БНСУ-ын Пусан хотод суугаа Ерөнхий Консулын газрын зөвлөх Гүо Гүншүи, Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин, Пусан хотын ХАҮТ-ын ерөнхийлөгч Ян Жэ Сэн, Пусан хотын Глобал хотуудын сан Гүйцэтгэх захирал Жон Юн Ү нар оролцсон байна. 

Энэ жилийн “Монголын Кино Өдрүүд 2026” кино наадмыг Найруулагч Э.Ган-Очир “Их говийн манаач” баримтат кино сонгогдсон бөгөөд тус наадмыг нээн Пусан хотын Кино ордны дарга Гу Ин Бом, Ханнарэ соёлын сангийн тэргүүн Шимсан, Консул Ц.Жадамбаа нар үг хэлсэн ба Монголын Кино Урлагийн Зөвлөлийн дарга Ч.Ундрал видео мэндчилгээ дэвшүүлжээ. 

Тус кино наадамд “Их говийн манаач” баримтат кино Найруулагч Э.Ган-Очир, Продюсер Ж.Мядагбадам, Продюсер Р.Болор, “Эцэг” УСК Найруулагч С.Баттулга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУСТА Г.Алтаншагай, “Зүрхний Сараан” УСК Продюсер Чой Юн Чеон, Продюсер Б.Батзолбоо, Гол дүрийн жүжигчин Ча Жеон Хүүн, А.Ихэрчимэг, “Хадам ээж” УСК Ардын жүжигчин Д.Цэрэндарьзав, Продюсер Б.Занабалдан, Монголын Кино Урлагийн Зөвлөлийн гишүүн Д.Цэнгэл нар Монгол улсаас хүрэлцэн ирж уран бүтээлээ толилуулсан байна. 

Гурав дахь удаагийн кино наадмын хувьд БНСУ-ын өмнөд бүсийн олон Монголчуудыг хамруулж чадсанаар онцлог болж өнгөрлөө. Зохион байгуулагчдын зүгээс ирэх жилийн тус наадмын цар хүрээг улам өргөжүүлэхээр болжээ. 

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.