Э.Батшугар: ЭМИЙН ХУДАЛДАН АВАЛТЫГ НЭГ ЦОНХООР ХИЙЖ, ЭМИЙН ӨРТГИЙГ БУУРУУЛАХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар  болон холбогдох албаны хүмүүсийн хамтаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, ЭМД-ын санхүүжилт, цалин хангамжийн асуудлаар санал солилцжээ.

Эрүүл мэндийн салбарын төсвийг үр ашигтай, тэнцвэртэй зарцуулах хүрээнд дараах гурван чиглэлд үе шаттай анхаарч ажиллахаа илэрхийллээ.  Тодруулбал:

ХӨНГӨЛӨЛТЭЙ ЭМИЙН ЖАГСААЛТЫГ ШИНЭЧИЛНЭ

Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн зарцуулалтыг ил тод, оновчтой болгож, даатгалаар авдаг тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгоно. Мөн хөнгөлөлтэй эмийн жагсаалтыг шинэчилж иргэдэд нэн шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

ЭМЧ, АЖИЛТНУУДЫН ЦАЛИНГИЙН НЭМЭГДЛИЙГ НЭМЭГДСЭН СУУРЬ ЦАЛИНГААС ТООЦНО

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу эмч, ажилтнуудын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас тооцож, цалингийн нэг системтэй болгоно.

ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ БОГИНО ХУГАЦААНД ХИЙНЭ

Бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад үйлчлүүлэгчийн мэдээллийг нэг цахим системээр дамжуулдаг болох мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, шатлал хоорондын уялдааг сайжруулахад шаардлагатай цахим шилжилтийг богино хугацаанд хийнэ.

Төсвийн боломж, бодит нөхцөлд тулгуурлан эдгээр чиглэлүүдийн уялдааг хангаж, салбарын тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр үе шаттай сайжруулалт хийхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.