Олон улсын стандартад нийцсэн, хиймэл оюун ухааны системтэй бүтэн биеийн оношилгооны рентген төхөөрөмжийг Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин гардуулан өглөө.
Тэрээр “Тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, иргэддээ ойртуулах зорилтын хүрээнд БНХАУ-ын “Сун чин лин фан” сантай хамтран ажилласан юм” гэв.
Тус сангийн дэмжлэгтэйгээр энэхүү рентген төхөөрөмж дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг орчин үеийн технологиор хөнгөвчилж эхэлжээ.

