Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын ерөнхийлөгчөөр томилогджээ.
Ерөнхийлөгчөөр томилогдсон Б.Батцэцэг нь хурлын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, оролцогч орнуудын байр суурийг уялдуулах, хамтын шийдвэр гаргалтыг ахлах чухал үүргийг гүйцэтгэнэ. Монгол Улс 2026 оны 8 дугаар сараас 2028 оныг дуустал тус конвенцыг даргалж бодлого, хөрөнгө оруулалт, түншлэлийг хөгжүүлэх хэрэгжүүлэх, манлайлах боломжтой юм.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага Улаанбаатар хотноо энэ оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Эх дэлхийгээ сэргээж, итгэл найдвараа бадраая уриан дор энэхүү хурлыг зохион байгуулж, 197 орон нэгдэх юм.
Манай улсын хувьд талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулснаар олон улсын санхүүжилт татах бодит боломж нээгдэнэ. Мөн цөлжилт, газрын доройтлын эсрэг санаачилгаа танилцуулж, санхүүжилт татах бүрэн боломжтой гэж үзэж байна.