Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Энхтуяагийн санаачлан боловсруулж буй Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төсөлд өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэнэ.
Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, асаргаа шаардлагатай хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах суурь зохицуулалт болж байна. Мөн Асрах үйлчилгээний нэгдсэн тогтолцоо бүрдэх, үйлчилгээний хүртээмж, чанар сайжрах, гэр бүлийн асаргааны ачаалал буурна гэж үзэж энэхүү хуулийг санаачилжээ. Түүнчлэн Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нэмэгдэх, шинэ ажлын байр, үйлчилгээний салбар хөгжих боломж бүрдэнэ.