Үндэсний хэмжээний “COP17” загвар хуралдаан нь Монгол Улсад зохион байгуулах ЦТТНҮБК-ын COP17 Талуудын бага хурлын өмнө залуучуудыг бэлтгэж, тэдний дуу хоолойг бодлогын түвшинд хүргэхэд чиглэж байна.
Загвар хуралдаанаар цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, бодлогын баримт бичиг боловсруулах ур чадварыг залуус улс орнуудыг төлөөлөн дүрд орж оролцох замаар эзэмшүүлнэ.

Хуралдааны өмнө нийт 120 оюутан, залууст гурван модуль бүхий цахим сургалтыг зохион байгуулснаас 60 оролцогчийг загвар хуралдааны албан ёсны төлөөлөгчөөр сонгож буй юм. Их Британийн засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Уур амьсгалын Амлалт-2” төслийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Сургууль “COP17” загвар хуралдааныг зохион байгуулж байна.

Эх байгалиа сэргээе,
Итгэл найдвараа бадраая.