Сүүлийн арван жилд гарсан авлигын асуудлуудыг эргэн сануулж шийдүүлэх зорилгоор Ардчилсан Нам “АВЛИГЫН 100 МАН-ЛАЙ” нэртэй нэг сарын хугацаатай олон нийтэд чиглэсэн санал асуулгыг An.mn сайт болон Ардчилсан Намын цахим хуудсаар дамжуулан эхлүүлж байгаагаа мэдэгдэж байна.
Намын гишүүд, дэмжигчид болон иргэд өөрсдийн санаж буй, нийгэмд мартагдах шахсан авлигын шинжтэй хэргүүдийн талаар мэдээлэл, эх сурвалж, баримт бүхий саналуудаа илгээх боломжтой. Ингэснээр авлигын 100 тохиолдлын жагсаалт нь зөвхөн нэг талын байр суурь биш, харин олон нийтийн мэдээлэл, нээлттэй эх сурвалж дээр тулгуурласан нэгдсэн дата хэлбэрээр бүрдэх юм.
АВЛИГАЖУУЛСАН 10 ЖИЛ /2016-2026/
Мөн энэхүү санаачилга нь зөвхөн өнгөрснийг сануулах төдий биш, цаашид төрийн байгууллагууд илүү ил тод, хариуцлагатай ажиллах ёстой гэсэн нийгмийн шаардлагыг тодорхой болгоход чиглэж байна. Авлигын эсрэг бодитой тэмцэл хийхийн тулд нийгэм нийтээрээ мэдээлэлтэй байх, асуудлыг мартахгүй байх, хариуцлага нэхэх соёл төлөвших нь чухал хэмээн Ардчилсан Намаас үзэж байна.
Эх сурвалж: Ардчилсан нам